Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шугамын автобусууд халдлагад өртөж, 25 хүн амиа алджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 25 секунд

Ням гаргийн орой Сирийн Хама мужийн Саламия хотын дүүрэгт шугамын гурван автобус болон шатахуун тээвэрлэгчийн цуваа террористуудын халдлагад өртжээ. Тус халдлагын улмаас есөн хүн амиа алдаж, дөрвөн хүн шархадсан гэж мужийн захирагч Мохаммад Криштати мэдээлсэн байна.

“Al-Masdar” мэдээллийн цахим хуудсанд мэдээлснээр, халдлагыг хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэлийн бүрэлдэхүүнд ордог бүлэглэл үйлдсэн байна. Хэргийн газарт ирсэн Сирийн цэргүүд зэвсэглэсэн этгээдүүдийг мөшгиж байгаа юм. “Лалын улс”-ын өөр нэг бүлэглэл арванхоёрдугаар сарын 30-нд Палмира болон Дейр-эз-Зор хот хоорондын зам дээр зорчигч тээврийн автобус руу халджээ. Халдлагын улмаас 25 хүн амиа алдаж, 13 хүн шархадсан байна. Хэт давруу үзэлтнүүд тээврийн хэрэгслийг шатааж, хилийн орчмын цөл рүү зугтжээ.

Террористууд арванхоёрдугаар сарын эхнээс хойш Алеппо, Хама, Ракка мужуудын уулзвар дахь гурвалжин руу хийж буй дайралтаа эрчимжүүлжээ. Сирийн Зэвсэгт хүчний командлал энд нэмэлт хүч байрлуулж, Алеппо руу хүрдэг стратегийн зам дээр тогтоосон хяналтаа алдаагүй байна. Байлдааны үеэр 39 террористыг устгажээ.

Халдварын тохиолдол 23-аар нэмэгдэж нийт 1286 боллоо
Халдварын тохиолдол 23-аар нэмэгдэж нийт 1286 боллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд