ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа
"2021 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр хийсэн шинжилгээгээр 23 шинэ тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 1286 боллоо. Үүний 21 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагийн байдлаар бусад аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй" гэлээ.
Мэргэжлийн байгууллагуудын хийсэн эрсдлийн үнэлгээгээр Улаанбаатар хотоос бусад аймгуудад халдвар тархах эрсдэл маш өндөр гэж гарсан байна. ДЭМБ-ын өгсөн зөвлөмжөөр сүүлийн халдвар бүртгэгдсэнээс хойш 28 хоногт халдвар дахин илрээгүй бол халдварыг хумьсан гэж үздэг бөгөөд нийт голомт бүртгэгдээд байсан зургаан аймгаас хоёроос бусад нь голомтыг хумьсан гэж үзэж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.