Стандартын хэрэгжилт хангалтгүй, хууль эрх зүйн орчин төгөлдөржөөгүй, хэрэгжилтийн механизм сул байгааг цогцоор нь өөрчилнө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 30 секунд

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр \2026.04.07\ Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагаа салбарын бодлого, болон холбогдох хуулийн төслийн явцтай танилцаж санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар "Стандартчилал, хэмжил зүйн салбарын бодлого, үйл ажиллагаа хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа талаар танилцуулга мэдээлэл өгөв.

Уулзалтын үеэр Шадар сайд Н.Номтойбаяр 1923 онд “Жин хэмжүүрийн товчоо” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж өдгөө 103 жилийн түүхтэй Стандарт, хэмжил зүйн байгууллага нь улсын хэмжээнд стандарт, хэмжил зүйн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа боловч өнөөгийн нөхцөл байдалд барилга байгууламж, хот төлөвлөлт, тохижилт, хүнс үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбаруудад стандартын хэрэгжилт хангалтгүй, хууль эрх зүйн орчин төгөлдөржөөгүй, хэрэгжилтийн механизм сул байгааг илтгэж байна.

Иймд “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаралтай боловсруулж стандартын хэрэгжилтийг хангах, хяналт-шинжилгээ, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, хууль эрх зүйн орчныг сайжруулах нэн тулгамдсан асуудал болж байгааг онцоллоо.

Тус хуулийг шинэчлэн баталснаар стандартчилал, техникийн зохицуулалтын тогтолцоо олон улсын жишигт нийцэж, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдал хангагдана. Мөн тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн үйл ажиллагааны ил тод, хараат бус байдал дээшилж, үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар нэмэгдэн, экспортын боломж өргөжих нөхцөл бүрдэж ингэснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, төрийн хяналт, зохицуулалтын үр нөлөөг сайжруулах төрийн бодлогын зорилтуудыг хангахад чухал ач холбогдолтойг илэрхийллээ.

Арга хэмжээний төгсгөлд Хэмжил зүйн хүрээлэнгийн цаг давтамж, нягтын эталон болон массын эталоны лабораториудын үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хөгжлийн талаар санал солилцож “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах бэлтгэл ажлыг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулж Ажлын хэсгийн гишүүдийг яаралтай танилцуулах үүрэг даалгавар өглөө.

ТББХ: Ерөнхийлөгчийн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг хэлэлцэж эхэллээ
ТББХ: Ерөнхийлөгчийн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг хэлэлцэж эхэллээ
 
Ц.Даваасүрэн: Төрийн эрх барих байгууллагынхаа эрх мэдлийг зохицуулсан хуулийг Ерөнхийлөгч санаачилж болохгүй
Ц.Даваасүрэн: Төрийн эрх барих байгууллагынхаа эрх мэдлийг зохицуулсан хуулийг Ерөнхийлөгч санаачилж болохгүй
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!