
Цагдаагийн байгууллагад 2026 оны гуравдугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудалд “хүзүүн тус газраа зүсэгдэж, их хэмжээний цус алдаж байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, хамт архидан согтуурсан иргэд хувийн таарамжгүй харилцаа үүсгэж архины шилний хагархайгаар нэгнийхээ хүзүүний хэсэгт 2-3 удаа зүсэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Согтууруулах ундааны хэт хэрэглээ нь иргэдийн хоорондын маргаан, үл ойлголцлыг хурцатгаж, улмаар хүний эрүүл мэнд, амь насанд ноцтой хохирол учруулах эрсдэлийг нэмэгдүүлдэг тул иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол аливаа маргаанд оролцохгүй байх, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлж байхыг зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!