Өнгөрөгч Бямба гарагт Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар байгуулагдсан билээ. Ерөнхий сайд Н.Учралын хувьд өмнөх ЗГ-ын үед олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэл хүртсэн дэд сайдын асуудал дээр чиг үүргийн шинжилгээ хийж, Ерөнхий чиг үүргээс бусад яамд дэд сайдтай байх нь зохимжгүй гэдгийг мэдэгдсэн юм.
Тэгвэл үүнд, одоогоор Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Сангийн дэд сайд Б.Хулан, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир, Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба нар багтаж байна.
Тэдний намтрыг хүргэвэл:
-Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин /Тэрбээр эл салбарын нэгэн бөгөөд Гадаад харилцааны яаманд 22 жил жил ажилласан/
-Сангийн дэд сайд Б.Хулан /Тэрбээр олон улсын мэргэшсэн банк санхүүгийн шинжээч. Люксенбургийн их сургууль төгссөн. HSBC санхүүгийн ахлах шинжээчээр ажиллаж байсан/
-Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ /Түүний хувьд Нийслэлийн Засаг даргын орлогчоос гадна болон ХЗДХЯ-наас ажлын гараагаа эхэлсэн/
-Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн /АНУ-ын Нью Хэмпширийн их сургуулийн Эдийн засгийн ухааны доктор. Салбартаа 29 жил тасралтгүй ажиллаж байна. 2016-2019 онуудад Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан/
-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир /Түүний хувьд МИАТ ТӨХХК-ыг удирдаж байгаад саяхан чөлөөлөгдсөн нэгэн. Тэрбээр COP 17- ложистик, зохион байгуулалт, гадаад харилцаа, хэлний мэдлэг, менежмэнт, "Тэрбум Мод" төслийн хэрэгжилт болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хариуцаж буй/
-Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба /Хошууч генерал. Цэргийн ухааны доктор. Кибер аюулгүй байдлын командлагч. Түүни йхувьд Зэвсэгт хүчний жанжин штабын анги нэгтгэлийн мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлсэн/
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!