С.Одонтуяа: Хар тамхи өмнө нь зөвхөн “үнэтэй“ хэрэглээ байсан бол өнөөдөр бүх давхаргад тархаж, хүүхэд залуус ихээр өртөж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 17 секунд

УИХ-ын гишүүн С.Одонтуяа хаврын чуулганаар хэлэлцэх Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор байр сууриа илэрхийлэв. Түүний зүгээс нийгэм дэх мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдэх эрсдэлтэй байгааг онцлох эрх зүйн орчны өөрчлөлтөд анхаарал хандуулах ёстойг сануулав.

Тэрбээр "УИХ-ын 2026 оны хаврын чуулган үргэлжилж байна. Энэ сард Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ.

Хэрэв бид өнөөдөр анхаарахгүй бол маргааш оройтно. Судалгаагаар 2030 он гэхэд манай улсад хар тамхины хэрэглээ эрс өсөх эрсдэлтэй байна. Өмнө нь зөвхөн “үнэтэй” хэрэглээ байсан бол өнөөдөр бүх давхаргад тархаж, хүүхэд залуус ихээр өртөж байна.

Мансууруулах бодис хэрэглэдэг дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийдэг гэсэн мэдээлэл үнэхээр түгшүүртэй. Гэвч мансууруулах бодис өөрөө шууд амиа хорлоход хүргээд байгаа биш, харин сэтгэл зүйн асуудлаа даван туулж чадахгүй, зөв дэмжлэг авч чадахгүйгээсээ болж бусдаас, найз нөхдөөсөө сонсоод хэрэглэж эхэлдэг нь бодит үнэн юм.

Хүүхэд, залуусаа хар тамхи хэмээх тахлаас хамгаалах нь бидний хамтын үүрэг. Хар тамхины хэрэглэгчийг зөвхөн гэмт хэрэгтэн гэж харах биш, эмчилгээ шаардлагатай хүн гэж харах цаг болсон.

Хэрэв бид үнэхээр тэмцэхийг хүсэж байгаа бол донтох эмгэгийн эмчилгээ, тэр дундаа хүртээмжтэй, үе шаттай эмчилгээний тогтолцоог яаралтай бий болгох шаардлагатай.

Энэ бол зөвхөн төрийн асуудал биш. Гэр бүл, сургууль, нийгэм бүхэлдээ хамтдаа хариуцах ёстой.

Өнөөдөр хар тамхи найз нөхдийн хүрээлэл, сошиал орчноор дамжин хамгийн хурдан тархаж байна. Тиймээс урьдчилан сэргийлэх боловсрол, зөв мэдээлэл хамгийн чухал хамгаалалт юм" гэв.

“Баянголын хавар-2026” урлагийн их наадмын “Гала тоглолт” болж, шилдгүүдээ тодрууллаа
“Баянголын хавар-2026” урлагийн их наадмын “Гала тоглолт” болж, шилдгүүдээ тодрууллаа
 
Ж.Батжаргал: Бид 2028 онд ард түмэндээ хийсэн ажил, хэлэх үгтэй очих хэрэгтэй
Ж.Батжаргал: Бид 2028 онд ард түмэндээ хийсэн ажил, хэлэх үгтэй очих хэрэгтэй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!