2026 оны 04-р сарын 03-ны 20 цагаас 04-р сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг, шөнөдөө ялимгүй цас, өдөртөө цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -1...-3 градус хүйтэн, өдөртөө 0...+2 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг, шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -3...-5 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг, шөнөдөө ялимгүй цас, өдөртөө цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -5...-7 градус хүйтэн, өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!