Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Наранбаяр: Цалингийн нэмэгдлийн санхүүжилт бүрэн хийгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Боловсролын сайд П.Наранбаяр багш нарын цалингийн талаар дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Сургуулийн өмнөх боловсрол болон Ерөнхий боловсролын сургуулийн нийт багш, ажилтны үндсэн цалинг 50 хувиар нэмэх шийдвэр хэрэгжиж эхэлсэн. Оны эхний хоёр сард улсын татварын орлогын бүрдүүлэлт доголдсоноос шалтгаалан зарим сургууль, цэцэрлэгийн санхүүжилт дутуу олгогдсон байв. Тэгвэл өнөөдрийн байдлаар цалингийн нэмэгдлийн санхүүжилт улсын хэмжээнд бүрэн хийгдэж дууссан байна. Ингэснээр багш, ажилтнууд нэмэгдсэн цалингаа бүрэн авах нөхцөл бүрдэж, салбарын хэмжээнд хүлээлт үүсгээд байсан асуудал шийдэгдлээ" гэжээ.

Т.Мөнхсайхан: “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хууль эрхзүйн орчинг сайжруулах шаардлагатай
Т.Мөнхсайхан: “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хууль эрхзүйн орчинг сайжруулах шаардлагатай
 
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15.457-д хүрч, 22 хүн нас баржээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15.457-д хүрч, 22 хүн нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.