Сагсан бөмбөгийн дээд лигийн хагас шигшээ шатанд "Сэлэнгэ Бодонс", "Эс Жи Эйпс" учраа таараад байгаа. Хоёр багийн цувралын долоо дахь тоглолт өнөөдөр 16:10 цагаас эхэлнэ. Хожил байгуулсан баг анх удаа финалд шалгарна. Эйпс цувралыг 3-2 харьцаатайгаар тэргүүлж байсан ч зургаа дахь тоглолтод Бодонс 91:90 буюу хагас бөмбөгийн зөрүүтэйгээр хожил байгуулсан. Тус тоглолтод Жэй Скрабб 33 оноо, 10 самбар авч дабл дабл гүйцэтгэж Д.Казинс, О.Тулга нар тус бүр 11 оноо авч багаа хожилд хөтөлсөн.
Өнөөдөр хожил байгуулсан баг дээд лигийн финалд шалгарна. Тэднийг сүүлийн хоёр улирлын аварга "Хасын Хүлэгүүд" баг хүлээж байна.
Эйпс 2025-2026 оны улирлыг амжилтаараа тэргүүлж эхний шатанд Бродерсыг 4-1 харьцаатайгаар дуусгасан. 3х3 сагсны тамирчдыг эгнээндээ нэгтгэсэн Бодонс тоглолт бүрт сайжирсаар улирлаа амжилттай дуусгаж шигшээд шалгарсан. Тэд эхний шатанд Майнерсыг 4-1 харьцаатайгаар буулгаж авсан.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!