Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ иргэддээ дахин буцалтгүй тусламж үзүүлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 17 секунд

Цар тахлын үеийн хөл хориотой холбоотойгоор АНУ иргэддээ хоёрдахь удаагаа буцалтгүй тусламж үзүүлж, мөнгө тараажээ. Ингэхдээ ганц бие иргэдэд 600 ам.доллар, гэр бүлтэй бол 1200 ам.доллар, хүүхдүүдэд 600 ам.доллар тарааж, нэгдүгээр сарын 1-ний өдрөөс иргэдийн дансанд орсон байна.

Өмнө нь цар тахалтай холбоотойгоор хүн бүрд 1200 ам.доллар, хүүхдэд 500 ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж, гэрийн хорионы үе дэх бүх хугацаанд нь цалин орлогыг нь 100 хувь төрөөс даасан байна. Мөн гэрийн хорионы үе дууссан ч ажил орлого нь хэвийн болохгүй бол 2020 оныг дуустал ажилгүйдлийн тэтгэмж олгох зэрэг бодлого барьж байсан.

Оюутан сурагчдийн сургалтын төлбөрийн зээл болон банкууд ч зээлийн хүүгээ багасгаж зарим нь бүр хүүгээ тэглэсэн зэрэг арга хэмжээг аваад байсан билээ.

АНУ коронавирусийн өвчлөлөөрөө дэлхийд дээгүүрт яваа хэдий ч иргэдээ вакцинжуулж эхлээд даруй сар гаруй болох гэж байна.

Мөнххада: Манай компани арванхоёрдугаар сарын 22-ноос хойш ажиллаагүй
Мөнххада: Манай компани арванхоёрдугаар сарын 22-ноос хойш ажиллаагүй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.