БНХАУ-ын хамгийн том ачааны машин үйлдвэрлэгч Sinotruck group Монголд үйлдвэрийн салбараа нээх санал тавив

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

БНХАУ-д хийсэн УИХ-ын дарга Н.Учралын албан айлчлалын хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Sinotruck Group компанийн төлөөллийг хүлээн авч уулзав. Sinotruck Group компани Монгол улсад автомашины үйлдвэр байгуулах хүсэл, сонирхолтой байгааг дурдав.

Санал болгож буй үйлдвэр нь ачааны машиныг Монгол Улсад орон нутагт угсарч үйлдвэрлэхэд чиглэж, орон нутгийн уул уурхайн логистик, мал аж ахуй, газар тариалангийн тээвэрлэлт, хил дамнасан ачаа тээвэр, хотын барилга угсралтын ажил гэсэн дөрвөн гол салбарыг голлон анхаарч, өндөр үнэ цэнэтэй, хэт хүйтэнд тохиромжтой, хүнд ачааг тээвэрлэхэд тэсвэртэй дунд, хүнд ачааны машин болон уул уурхайд зориулсан тусгай ачааны машиныг голлон үйлдвэрлэх зорилготой ба 200 гаруй ажлын байр бий болгож, ачааны машин үйлдвэрлэх, засварлах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж, орон нутгийн логистик, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ зэрэг холбогдох салбарын хөгжлийг дэмжиж, Монголын үйлдвэрлэлийн салбарын шинэчлэлийг дэмжих боломж байгааг талууд онцлон санал солилцоод Монголд тус компанийн салбар үйлдвэрийг байгуулах боломжийг судлан үзэх талаар хамтран ажиллахаар тохиролцов.

Алтан цомын барилдаан амралтын өдрүүдэд болно
Алтан цомын барилдаан амралтын өдрүүдэд болно
 
Б.Ган-Очир: Хүчтэй сөрөг хүчин байхгүй бол нийслэл “ХААНТ ЗАСАГЛАЛ“-тай авлигын бүтэц болчихсон байна
Б.Ган-Очир: Хүчтэй сөрөг хүчин байхгүй бол нийслэл “ХААНТ ЗАСАГЛАЛ“-тай авлигын бүтэц болчихсон байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!