Цахилгааны хөнгөлөлт дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зогсоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн шөнө, оройн цагаар хэрэглэсэн цахилгааны төлбөрийг хөнгөлдөг болсон. Уг хөнгөлөлтөд арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлж төлбөрийн үлдэгдэлгүй гэр хорооллын хэрэглэгчид хамрагддаг.

Тэгвэл хүйтний улиралд гэр хорооллын өрхүүдэд олгодог орой, шөнө, өглөөний цагт хэрэглэсэн цахилгааны тарифт тооцох хөнгөлөлт ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зогсох юм байна.

Гэр хорооллын хоёр тарифт тоолууртай хэрэглэгчдийн шөнийн 21.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэлх цахилгааны хэрэглээнд хөнгөлөлт үзүүлдэг.

Үүнд 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн нэг сарын 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс их хэрэглээг 50 хувиар, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн нэг сарын 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг мөн 100 хувь, түүнээс их хэрэглээний 50 хувийг бууруулж хөнгөлөлт үзүүлэхээр Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон.

Шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчдэд дараах шаардлага тавигддаг.
Үүнд,

  • Хэрэглэгч нь хүйтний улирлын орой, шөнийн цагт зөвхөн ахуйн хэрэгцээнд болон оршин сууж байгаа гэр, сууцаа халаах зориулалтаар цахилгаан хэрэглэнэ.
  • Хэрэглэгч стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт электрон тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх бөгөөд цахилгааны болон галын аюулгүй ажиллагааг хангасан байна.
  • Хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна.

Д.Трамп Иран руу хийх эрчим хүчний цохилтоо 10 хоногийн хугацаатай хойшлууллаа
Д.Трамп Иран руу хийх эрчим хүчний цохилтоо 10 хоногийн хугацаатай хойшлууллаа
 
Б.Цэвээндаш 1418 км зам туулан эх орондоо ирлээ
Б.Цэвээндаш 1418 км зам туулан эх орондоо ирлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!