
"Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хороо"- ны Сургалт, судалгааны хэлтсийн дарга, Ус судлаач, Доктор Б.Баянмөнх "Санаа сууя" подкастад оролцож, монголчуудын усны хэрэглээний талаар сонирхолтой яриа өрнүүлжээ. Тэрбээр, "2030 онд Улаанбаатар хот усны нөөцийн хомсдолд орох эрсдэл байсан нь үнэн. Мянганы сорилтын сангийн төслийн шугамаар Баруун эх үүсвэр, хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр гэсэн хоёр том бүтээн байгуулалт хийгдсэн. Тэгэхээр ойрын хугацаанд усны нөөцгүй болно гэсэн айдас байхгүй. Энэ хоёр төсөл хэрэгжээгүй байхад машинаар бол шатахууны шар гэрэл асчихсан байсан. Одоо бол хэсэгтээ айх зүйл байхгүй. Усны чанарын тухайд гэвэл Улаанбаатарчууд маш их азтай. Манайх шиг усанд орохдоо, гар, нүүр, аяга, таваг угаахдаа гүний цэнгэг ус ашигладаг усны тансаг хэрэглээтэй улс орон ховор" гэдгийг онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!