Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цуврал тэнцэх эсвэл холдох эсэхийг шийдэх тоглолт өнөөдөр болно

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 48 секунд

Дээд лигийн хасаг шигшээ шатанд өрсөлдөж байгаа "Хасын Хүлэгүүд", "Хаан Шонхорууд" багуудын цувралын дөрөв дэх тоглолт өнөөдөр болно. Шонхорууд дараалсан ялалтыг авч цувралыг тэнцүүлэх үү эсвэл Хүлэгүүд 3-1 болгож холдуулах уу гэдгийг шийдэх тоглолт оройн 20:40 цагаас эхэлнэ.

Цувралыг лигийн есөн удаагийн аварга "Хасын Хүлэгүүд" 2-1 харьцаатайгаар цувралыг тэргүүлж байгаа. Эхний хоёр тоглолтод Хүлэгүүд 93:58, 87:74 харьцаатайгаар хожил байгуулсан. Харин цувралын гурав дахь тоглолтод Шонхоруудын залуус 21 онооноос эргэн ирэлт хийж 86:83 харьцаатайгаар хожил байгуулж цувралыг 2-1 болгосон.

О.Амгаланбаатар: Би С.Эрдэнийн үед “хорт хавдар”-тай болсон БГД-ийн АН-ыг эмчилнэ
О.Амгаланбаатар: Би С.Эрдэнийн үед “хорт хавдар”-тай болсон БГД-ийн АН-ыг эмчилнэ
 
“Милк фестиваль”-ийг зохион байгуулна
“Милк фестиваль”-ийг зохион байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.