АНУ, Ирантай шинэ хэлэлцээр хийж байгаа талаар Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдсэн. Тэгвэл Ираны талаас АНУ-ын тавьсан саналаас татгалзаж, өөр шаардлага дэвшүүлжээ. АНУ-ын 15 заалт бүхий саналыг Ираны талд хүргүүлсэн ба үүнд Иранд тавьсан эдийн засгийн хоригийг үе шаттайгаар сулруулах, цөмийн хөтөлбөрийг эрс багасгах, баллистик пуужингийн хөгжлийг хязгаарлах, Ормузын хоолойг нээж олон улсын тээврийг хэвийн болгох зэрэг саналуудыг тавьсан байна.
Харин Ираны талаас уг саналын хариуд өөрийн улс төр, цэргийн удирдлагуудыг онилсон халдлагыг бүрэн зогсоох, Ираны эсрэг дахин дайн өдөөхгүй байх олон улсын баталгаа, дайны улмаас учирсан хохирлын нөхөн төлбөр, байлдааны ажиллагааг бүрэн зогсоох мөн Ормузын хоолойд өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх зэргийг хүсжээ.
АНУ-ын санал болгосон зүйлс нь нэг талаас Ираны цэргийн чадавхыг хязгаарлах, нөгөө талаас бүс нутгийн эрчим хүчний тогтвортой байдлыг сэргээх зорилготой гэж шинжээчид үзжээ. Харин Ираны талаас зөвхөн гал зогсоох бус, урт хугацааны аюулгүй байдал, тусгаар тогтнолоо баталгаажуулахыг зорьж байна гэж дүгнэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!