Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улс орон, ард түмэндээ ээлтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахад санал нэгдэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист намын Төв хорооны ГХГ-ын дарга /сайд/ Лю Хайшинтай уулзалт хийв.

Хятадын нийгэм, эдийн засгийн хөгжлийн 15 дугаар таван жилийн төлөвлөгөө амжилттай батлагдсан.

Ирэх 5 жилд хоёр улс харилцан ашигтай, хамтын ажиллагааны зарчмын хүрээнд сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт, байгаль орчин, карбон зах зээл, дижитал эдийн засаг зэрэг шинэ салбарын хамтын ажиллагаа хөгжүүлэхийн төлөө байна.

ХКН, МАН хоорондын уламжлалт найрсаг харилцааг шинэ цаг үед шинэ агуулгаар тасралтгүй баяжуулж, хоёр намын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд намын залуучууд, эмэгтэйчүүд, ажилчдын эвлэл зэрэг салбар байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ойлголцлоо.

Хоёр улсын төр, засгийн тэргүүн нарын тохирсон ажлуудыг урагшлуулж, улс орон, ард түмэндээ ээлтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хоёр нам намын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахад санал нэгдэв.

Б.Марал: “Аавын охин“-ы пробонд тэнцээд айдастай байсан ч МУГЖ С.Болд-Эрдэнэ ахтай партнёр болж тоглоно гэхээр нь шууд л харанхуй зөвшөөрчихсөн
Б.Марал: “Аавын охин“-ы пробонд тэнцээд айдастай байсан ч МУГЖ С.Болд-Эрдэнэ ахтай партнёр болж тоглоно гэхээр нь шууд л харанхуй зөвшөөрчихсөн
 
Далдуур муулж шоолох нь чамайг сайхан харагдуулахгүй
Далдуур муулж шоолох нь чамайг сайхан харагдуулахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.