Нийслэл, аймгийн удирдлагуудын ажлыг хүнд суртлыг бууруулж, иргэд, аж ахуйн нэгжийн ачааг хэрхэн хөнгөлснөөр дүгнэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 11 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026–2027 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд эртнээс шуурхай зохион байгуулах, эрсдэлийг урьдчилан тооцоолон, бодитой арга хэмжээ шуурхай авч хэрэгжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахим хурал хийлээ.

Энэ үеэр Ерөнхий сайд нийслэл, аймаг, дүүргийн удирдлагуудын ажлыг хүнд суртлыг бууруулж, иргэд, аж ахуйн нэгжийн ачааг хэрхэн хөнгөлснөөр дүгнэнэ гэдгийг онцлов. Мөн аймаг, орон нутгийн өмнө тулгамдсан, нэн яаралтай шийдвэрлүүлэх 2-3 асуудлаа албан бичгээр илгээж, маргааш Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ гэдгийг хэлэв. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өвөлжилтийн бэлтгэлийг өөрсдийн тэргүүлэх зорилт болгон, долоо хоног бүр гүйцэтгэлийн хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов. Ирэх оны төсвийн төслийг есдүгээр сард УИХ-д өргөн барих тул аймаг орон нутгийнхан олон жил хүлээгдсэн ажлуудаа дуусгахад анхаарч саналаа өгөх хэрэгтэйг хөндөв.

ШУУД: Баяр амралтын өдрүүдэд бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийж байна
ШУУД: Баяр амралтын өдрүүдэд бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийж байна
 
ЗГ: Улс орны эрх ашгийн эсрэг зохион байгуулалттай гүтгэлэг тарааж байгаа цахим хаягуудыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн
ЗГ: Улс орны эрх ашгийн эсрэг зохион байгуулалттай гүтгэлэг тарааж байгаа цахим хаягуудыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!