Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Хөгжлийн банканд чанаргүй зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлж, санхүүжүүлэх төслийг УИХ-аар заавал батлуулах үүрэг өглөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, ЭЗХ-ийн сайд Н.Учрал Хөгжлийн банканд ажиллаа.

Тэрбээр "Солонгосын хөгжлийн банк (Korea Development Bank) нь дефолт болсон зээлийн эргэн төлөлтийг 3 жилийн дотор 90%-д хүргэсэн байдаг. Финляндын хөгжлийн банк өнөөдрийн Nokia-г бий болгож чадсан.Энэ жишгээр 2024 онд УИХ-аар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлахдаа Монгол улсын Хөгжлийн банкийг Экспорт, импортын банк болгохоор тусгасан.

Энэ хүрээнд Хөгжлийн банканд:

  • Чанаргүй зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх
  • Арилжааны банктай өрсөлдөж түр зуурын санхүүжилтээс татгалзах, эдийн засагт үр өгөөжтэй, том төслүүдийг санхүүжүүлэх
  • Санхүүжүүлэх төслийг УИХ-аар заавал батлуулах
  • Банкны үйл ажиллагаа, зээл, төслийн мэдээллийг нээлттэй ил тод болгох
  • Засаглалыг сайжруулж, улс төрийн нөлөөнөөс салгаж, нээлттэй сонгон шалгаруулалт хийх
  • Статус, хууль эрх зүйн орчныг сайжруулахдаа олон нийтээс санал авах зэрэг шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо" гэв.

“Монос” болон Механик инженерийн сургуулийн уулзварыг олон түвшний уулзвар болгох зураг төсөл боловсруулж байна
“Монос” болон Механик инженерийн сургуулийн уулзварыг олон түвшний уулзвар болгох зураг төсөл боловсруулж байна
 
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.