Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Карри эмчийн үзлэгээр орж хэзээ талбайд гарахаа шийднэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 51 секунд

С.Карри багийнхаа нэгдсэн бэлтгэлд оролцож эхэлжээ. Өвдөгний бэртлийн улмаас 21 тоглолтыг өнжөөд байгаа С.Карри эмчийн үзлэгээр орж хэзээ талбайд гарах нь тодорхой болох гэнэ. Хэрэв боломжтой гэж үзвэл Брүүклин Нэтс багийн эсрэг талбайд гарах боломжтой гэж үзэж байгаа аж.

С.Карригийн хувьд энэ улиралд 27.2 оноо, 3.5 самбар, 4.8 ашигтай дамжуулалт дунджилж байна. Багийн хувьд 33 хожил, 38 хожигдолтойгоор бүсийнхээ 10 дугаар байрт жагсаж байна. Тэд маргааш Далласын талбайд зочлон тоглоно.

С.Карригийн хувьд өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд Детройт Пистонс багийн эсрэг талбайд гарснаас хойш тоглоогүй байгаа.

АН-ын дотоод сонгууль явагдаж буй тул өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдахгүй
АН-ын дотоод сонгууль явагдаж буй тул өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдахгүй
 
Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ
Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.