ХӨСҮТ: Улаанбурханаар өвчилсөн 43 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.415 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11684, орон нутагт 2726 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 15 болжээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны гуравдугаар сарын 22-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 43 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.

Тухайлбал, нийслэлд 20 хүн, хөдөө орон нутагт 23 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5244 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3522, 5-9 насны 1844 хүүхэд, 15-19 насны 1784 хүүхэд Улаанбурханаар өвчилсөн байна.

УИХ-ын дарга Н.Учралыг Бээжин хотод угтан авав
УИХ-ын дарга Н.Учралыг Бээжин хотод угтан авав
 
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!