Сагсан бөмбөгийн дээд лигийн хагас шигшээ шатанд "Сэлэнгэ Бодонс", "Эс Жи Эйпс" учраа таараад байгаа. Багуудын цувралын дөрөв дэх тоглолт өнөөдөр болж Эйпс 84:72 харьцаатайгаар хожил байгууллаа. Ингэснээр хоёр багийн цуврал 2-2 болж тэнцлээ. М.Өлзий-Орших 16 оноо, 5-н самбар, 7-н ашигтай дамжуулалт, Э.Мөнхбаяр 15 оноо авч багийнхаа хожилд чухал нөлөөг үзүүллээ. Эйпс энэ удаагийн тоглолтод 15 алсын зайн шидэлт унагасан нь багийн хожлын гол түлхүүр байлаа.
Харин Бодонсоос Жэйден Скраб 28 оноо, 8-н самбар, Д.Казинс 13 оноо авчээ. Харин бусад тоглогчдын хувьд 10-аас дээш оноо авч чадалгүй тоглолтыг дуусгалаа.