Наурызын барилдаанд улсын заан Д.Хүдэрбулга түрүүллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 51 секунд

Монгол Улс, Казакстан улсын гавьяат тамирчин, бөхийн чөлөөт барилдааны Олон Улсын хэмжээний мастер, Баян-Өлгий аймгийн баяр наадамд 10 удаа түрүүлсэн, Монгол Улсын харцага Однайн Бахытын нэрэмжит "Наурыз 2026" улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаанд Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, "Сүлд" спорт хороо, ШШГЕГ 427-р анги, Заамар Өгөөмөр Хайрхан ХХК, Дорнын Өртөө ХХК, Батхаан Транс ХХК, Нэгдэл клуб, "Дүнжингарав" дэвжээний бөх, улсын заан Доржхандын Хүдэрбулга түрүүллээ.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, АПУХК-ийн бөх, аймгийн хурц арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар үзүүрлэв. Их шөвөгт "Аврагч" спорт хороо, Монтед Констракшн, Асиан Сити ХХК, Батхаан Ойл ХХК, "Ховд" дэвжээ ний бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Сүлд" спорт хороо, ШШЕГ 439-р анги, Бес Богда дэвжээний бөх, улсын заан Б.Серик нар шалгарав.

Дунд шөвөгт улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Зоригтбаатар, улсын харцага Н.Золбоо, улсын харцага Э.Даш нар үлдэв. Тус барилдааны түрүү бөх Niutron 4wd автомашин, үзүүр бөх 4 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 2 сая төгрөг гардсан юм. Маргааш 11:00 цагаас Мобиком корпорацын 30 жилийн ойн нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой, "ЧАНСАА ӨНДӨР" 128 бөхийн барилдаантай.

“Моби-30” барилдааны түрүү бөх 30, үзүүр 15, их шөвөг тус бүр 5 сая төгрөгөөр шагнуулна
“Моби-30” барилдааны түрүү бөх 30, үзүүр 15, их шөвөг тус бүр 5 сая төгрөгөөр шагнуулна
 
“Моби-30” халз барилдааны түрүү 20 сая төгрөг гардана
“Моби-30” халз барилдааны түрүү 20 сая төгрөг гардана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!