ПРОКУРОР: Дахин гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх зорилгоор Шангрила төвийн аваарын шатны хэсгийг битүүмжилж, хөдөлгөөнийг хязгаарлажээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 9 секунд

Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн өсвөр насны хүүхдүүдтэй холбоотой хэргийн талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тодрууллаа.

Цахим сүлжээнд гарсан бичлэгтэй холбогдуулан нэр бүхий 5 хүүхдийг насанд хүрээгүй хохирогчид тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж биед нь халдаж, хүч хэрэглэсэн үндэслэлээр яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Дээрх өсвөр насны хүүхдүүдээс нэг хүүхдэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг гаргахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, дахин гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх зорилгоор “Ш...” ХХК-д прокурорын мэдэгдэл хүргүүлсэний дагуу нэр бүхий компаниас хэрэг болсон худалдааны төвийн аваарын шатны хэсгийг битүүмжилж, хөдөлгөөнийг хязгаарлаж, байнгын хараа хяналттай болгосон талаар хариу өгсөн гэв.

Д.Гантулга: Эцэг, эхчүүд хүүхэд нь үе тэнгийн дээрэлхэлтэд оролцсон бол өмөөрдөггүй байх хэрэгтэй
Д.Гантулга: Эцэг, эхчүүд хүүхэд нь үе тэнгийн дээрэлхэлтэд оролцсон бол өмөөрдөггүй байх хэрэгтэй
 
“Авлига” хороолол бол манай газрын болон барилгын хуулийн зөрчилдөөний нэг л жишээ“
“Авлига” хороолол бол манай газрын болон барилгын хуулийн зөрчилдөөний нэг л жишээ“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!