Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын БҮЛЭГ: УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 17 секунд

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 88.3 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлд "Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэхэд гишүүн горимын санал гаргасан бол хууль зүйн нэр томьёог жигдлэх зорилгоор хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар багцлан нэг санал хураалт явуулж болно.

Хууль санаачлагчийн өргөн мэдүүлсэн төслийг Байнгын хороонд хуваарилсанаас хойш ажлын 3 өдрийн дотор УИХ-ын нийт гишүүнд хүргүүлнэ. Яаралтай хэлэлцэхээр шийдвэрлэсэн болон хуульд батлах хугацааг нь тусгайлан зааснаас бусад анхдагч болон шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн өмнө 7-оос доошгүй хоногийн хугацаанд танилцах боломжийг гишүүдэд олгох"-оор хуулийн төсөлд тусгасан байна.

С.Бямбацогт: П.Наранбаяр, Б.Чойжилсүрэн нарын дараагийн сайд нар тодроогүй байна. ЗГ-т хамтарч буй намуудтай зөвшилцөнө
С.Бямбацогт: П.Наранбаяр, Б.Чойжилсүрэн нарын дараагийн сайд нар тодроогүй байна. ЗГ-т хамтарч буй намуудтай зөвшилцөнө
 
Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэж байна
Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.