
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.362 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11658, орон нутагт 2704 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны гуравдугаар сарын 16-ний мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ.
Одоогийн байдлаар эмнэлэгт 58 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.
Тухайлбал, нийслэлд 14 хүн, хөдөө орон нутагт 44 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5239 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3494, 5-9 насны 1840 хүүхэд, 15-19 насны 1780 хүүхэд Улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.
Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!