Хаврын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

Өнөөдөр УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ. Тэгвэл чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцон үг хэлж, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэхээр болжээ. Үүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг баталж "Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд өнөөдөр 10:00 цагт оролцож үг хэлнэ" гэлээ.

Тэрбээр гишүүдийн ёс зүйн асуудалтай холбогдуулан "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" утга бүхий хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Мөн түүнчлэн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцох үеэрээ Ерөнхийлөгчийн эсрэг ноцтой тайлбаруудыг хэлж байсан. Тэгвэл үүнд хариу өгч магадгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд "Ерөнхийлөгч Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно" гэж заасан байдаг.

П.Наранбаяр, Б.Чойжилсүрэн нар өнөөдөр ОГЦРОХ өргөдлөө өгнө
П.Наранбаяр, Б.Чойжилсүрэн нар өнөөдөр ОГЦРОХ өргөдлөө өгнө
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!