Сэлбэ хот төсөл борлуулалтын шинэ стандартыг тогтоох түншүүдийг урьж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Улаанбаатарын хөгжлийн шинэ бүс, ирээдүйн хот төлөвлөлтийн загвар болох "Сэлбэ хот" төсөл нь барилгын салбарын борлуулалт, маркетингийн үйл ажиллагаанд хамтран ажиллах мэргэжлийн компаниуд, зуучлагчдын сонгон шалгаруулалтыг зарлалаа.

Нийт 8,575 айлын орон сууцны цогцолбор бүхий "Сэлбэ хот" нь зөвхөн бүтээн байгуулалтын төсөл бус Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд барилгын салбарын борлуулалтын шинэ стандартыг тогтоох зорилтыг дэвшүүлж байна.

Төслийн хүрээнд хамтран ажиллах түншүүддээ дараах онцгой боломжуудыг санал болгож байна:

  • Төслийн борлуулалтын онцгой нөхцөл, давуу эрх бүхий түншлэлийн гэрээ.
  • 2027 он хүртэл үргэлжлэх урт хугацааны, өгөөжтэй хамтын ажиллагаа.
  • Монголын анхны томоохон хэмжээний бүтээн байгуулалтад нэгдэж, шинэ стандартыг хамтдаа бүтээх.

Төслийн удирдлагын багийн зүгээс зах зээлд мэргэжлийн ур чадвар, өндөр хариуцлагатайгаар ажилладаг борлуулалтын багуудыг энэхүү түүхэн төсөлд нэгдэхийг урьж байна.

Сонирхсон компаниуд өөрийн танилцуулга болон хамтын ажиллагааны саналаа 2026 оны гуравдугаар сарын 25-ны 17:00 цагаас өмнө дараах имэйл хаягаар илгээгээрэй.

  • Цахим шуудан: info@selbecity.mn
  • Холбоо барих утас: 7700 2078
УИХ-ын 2021 оны 103-р тогтоолыг хангах чиглэлд хөрөнгө оруулагчидтай уулзах ажлын хэсгийн бүрэлдэхүүн Оюу толгойн уурхайд ажиллаж байна
УИХ-ын 2021 оны 103-р тогтоолыг хангах чиглэлд хөрөнгө оруулагчидтай уулзах ажлын хэсгийн бүрэлдэхүүн Оюу толгойн уурхайд ажиллаж байна
 
Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ
Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!