Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гичгэнэ, Эг, Халх болон Сэлэнгэ мөрний адгаар мөсний зузаан 5-10 см нимгэрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдэж, 20-195 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Харин Гичгэнэ, Эг, Халх болон Сэлэнгэ мөрний адгаар мөсний зузаан 5-10 см нимгэрсэн байна.

Зарим голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байгаа тул нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй тогтсон байна. Иймд цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээврээр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Хүйтний эрч чангарна
Хүйтний эрч чангарна
 
ЗГ: Улс орны эрх ашгийн эсрэг зохион байгуулалттай гүтгэлэг тарааж байгаа цахим хаягуудыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн
ЗГ: Улс орны эрх ашгийн эсрэг зохион байгуулалттай гүтгэлэг тарааж байгаа цахим хаягуудыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.