Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт нэр холбогдсон Г.Тэнгэрийг Элчин сайдаар томилох зарлиг гаргахаас ТАТГАЛЗЖЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 14 секунд

Өнгөрөгч оны 12 дугаар сард УИХ-аас Монгол Улсаас гадаад улсад суух 21 Элчин сайдын томилгоог дэмжиж, томилсон. Эдгээрийн дунд Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэнг эгүүлэн татаж, түүний оронд Гончигзэвэгийн Тэнгэрийг томилохоор болсон юм. Гэвч Г.Тэнгэр нь саяхан гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт нэр холбогдож, хуулийн байгууллагад шалгагдаж буй. Үүнтэй холбоотойгоор ёс зүйн зөрчил гаргаж, гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт нэр холбогдсон түүнийг Элчин сайдаар тохоон томилох зарлиг гаргахаас Ерөнхийлөгч татгалзсан талаар эх сурвалж мэдээллээ.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дуламсүрэнгийн Даваа, Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Амгалангийн Ананд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулсан билээ.

“The Huns” ялалт байгуулбал PGL Bucharest 2026 тэмцээнд оролцох эрхээ халаасална
“The Huns” ялалт байгуулбал PGL Bucharest 2026 тэмцээнд оролцох эрхээ халаасална
 
Өнөөдрөөс төрийн өмчийн бүх музей ИРГЭДЭД үнэгүй үйлчилж байна
Өнөөдрөөс төрийн өмчийн бүх музей ИРГЭДЭД үнэгүй үйлчилж байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!