Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын Бага хурлын II хуралдаан 10.00 цагт Н.Учралын илтгэлээр эхэлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

МАН-ын Бага хурлын хоёрдугаар хуралдаан 10.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд эхэлнэ. Энэ удаагийн хуралдаанаар тус намын 105 жилийн ойн зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал болон намын Генсек Я.Содбаатар, Ерөнхий сайд Г.Занданшатар нар илтгэл тавихаар төлөвлөжээ.

Мөн албан бус мэдээллээр, тус намаас 2024 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт болон Засгийн газрын үйл ажиллагааны талаар хэлэлцэж магадгүй байна.

Сануулахад, өнгөрсөн 2025 оны 11-р сард болсон тус намын 31 дэх Их хурлаас Бага хурлын бүтцийг шинэчилж, 479 гишүүнтэй байсныг 597 болгож нэмэгдүүлсэн юм.

Залуу арслан Э.Батмагнай төрөлх нутгийнхаа золголтын барилдаанд зодоглоно
Залуу арслан Э.Батмагнай төрөлх нутгийнхаа золголтын барилдаанд зодоглоно
 
А.Үйлстөгөлдөр: “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулиас гишүүд битгий ай
А.Үйлстөгөлдөр: “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулиас гишүүд битгий ай
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.