Дээд лигийн өрсөлдөөн албан ёсоор эхэллээ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
2 минут 25 секунд

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн улирлын тоглолтууд өндөрлөж плэй-офф шатанд өрсөлдөх багууд тодорлоо. “Хасын Хүлэгүүд” аваргаа хамгаалах уу, “Эс Жи Эйпс” дутуугаа гүйцээх үү эсвэл өөр баг цом өргөх үү гэдгийг шийдэх өрсөлдөөн албан ёсоор эхэлж байна. Дээд лигийн плэй-офф шатны эхний тоглолт энэ сарын 28-нд “Эс Жи Эйпс”, “Завхан Бродерс” багуудын тоглолтоор эхэлнэ.

Хүснэгтийн байрлалыг “Эс Жи Эйпс” баг тэргүүлж эхний шатанд “Завхан Бродерс” багтай таарлаа. Хоёр багийн тоглолт хурдан хэмнэлтэй, хамгаалалт илүү нөлөөлсөн тоглолт болох нь дамжиггүй. Тамирчдын ур чадвар талаас харвал Эйпс цувралд ялах боломжтой. Бродерсын хувьд Кэвин Аллен багтайгаа хэр хурдан уусахаас их зүйл шалтгаална. Завханы залуусын алсын зайн шидэлтийг хэр сайн хамгаална Эйпс төдий чинээ ялалт авах боломжоо нэмнэ.

Лигийн есөн удаагийн аварга “Хасын Хүлэгүүд” баг эхний шатанд “Дархан Юнайтед” багтай таарч байна. Өмнө жил хоёр баг мөн эхний шатанд таарч байсан. Цувралд аваргууд илүүрхсэн. Харин энэ жил Дарханы залуус хэр түвшин ахисан гэдгээ аваргуудад шалгуулах цуврал болно.

“Би Си Эйч Найтс” баг энэ улирлыг 18-9 амжилтаар дуусгасан. Тэд сүүлийн дөрвөн тоглолтод ялагдал хүлээгээгүй бол хэсгээ тэргүүлэх боломж байсан. Найтс эхний шатанд “Хаан Шонхорууд” багтай учраа таарч байна. Толбертоо явуулаагүй бол Найтс энэ тоглолтод илт илүүрхэх байсан байх.

“Омни Эрдэнэт Майнерс” өнгөрсөн жилээс илүү чанга бүрэлдэхүүнтэй болсон гэдгээ батлан харуулж амжилтаа ахиулан дөрөвдүгээр байрт жагслаа. Гэхдээ тэднийг эхний шатанд Демаркус Казинсаар хүчээ зузаатгасан, 3х3 шигшээ багийн залуучуудтай “Сэлэнгэ Бодонс” хүлээж байна. Майнерсыг дутуу үнэлж болохгүй ч энэ цувралд Бодонс байрлалын хувьд илүүрхэж цувралыг дуусгах байх.

Өнгөрсөн онд Монгол Улс 637.9 сая ам.долларын 8846.4 мян.тн төмрийн хүдэр экспортолжээ
Өнгөрсөн онд Монгол Улс 637.9 сая ам.долларын 8846.4 мян.тн төмрийн хүдэр экспортолжээ
 
Н.Цэрэнсамбуу: Хувьцааг нээлттэй болгосноор хоёр дахь зах зээлд оруулах эсэх нь иргэдийн эрхийн асуудал
Н.Цэрэнсамбуу: Хувьцааг нээлттэй болгосноор хоёр дахь зах зээлд оруулах эсэх нь иргэдийн эрхийн асуудал
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!