Улаанбаатар хотын гамшгийн бэлэн байдлыг сайжруулахад Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тэргүүтэй холбогдох албаныхан Азийн гамшгийн бэлэн байдлын төв (Asian Disaster Preparedness Center-ADPC)-ийн гүйцэтгэх захирал ноён Аслам Первайз тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, тэсвэртэй байдлыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Монгол Улс 2025 оны арванхоёрдугаар сард Азийн гамшгийн бэлэн байдлын төвд гишүүнээр нэгдсэн. Улаанбаатар хотыг дижитал технологи бүхий ухаалаг, эко хот болгон хөгжүүлэх эн тэргүүний зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Иймд хотын түвшний эрсдэлийн үнэлгээ, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох, уур амьсгалд тэсвэртэй дэд бүтэц, хот төлөвлөлтийн шийдлийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна” гэдгээ уламжлав.

“Азийн гамшгийн бэлэн байдлын төв” (Asian Disaster Preparedness Center-ADPC)-ийн гүйцэтгэх захирал Аслам Первайз цаашид Улаанбаатар хотыг гамшигт тэсвэртэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, аюулгүй, тогтвортой хот болгон хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, шат дараатай төлөвлөгөө гарган хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв. Ташрамд дурдахад, Тайландын Хаант Улсын Бангкок хотноо төвтэй 1986 онд байгуулагдсан тус төв нь Ази, Номхон далайн бүс нутагт гамшиг болон уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өндөр туршлагатай, мэргэжлийн байгууллага юм.

3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
 
Энэ жил Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдуулахаар төлөвлөжээ
Энэ жил Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдуулахаар төлөвлөжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!