
Сономын Удвал 1921 оны хоёрдугаар сарын 23-нд одоогийн Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт төрсөн. XX зууны манлай эмэгтэй удирдагч, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Төрийн шагналт зохиолч юм. 1946 онд намын шинэ хүчний сургуулийг, 1957-1960 онд Зөвлөлтийн Коммунист намын дээд сургуулийг тус тус төгссөн байна. 1949-1954 онуудад Намын төв хорооны Эмэгтэйчүүдийн хэлтсийн эрхлэгчээр буюу одоогийн Монголын эмэгтэйчүүдийн холбооны эрхлэгч, Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн дарга (1954-1957), Монголын зохиолчдын хорооны даргаар (1961-1973) ажиллажээ. XX зууны шинэчлэлийн үед Монголын эмэгтэйчүүд нийгмийн тустай хөдөлмөр эрхлэх, их дээд сургуульд суралцаж боловсрол эзэмших боломж нөхцөлийг сайжруулах, жирэмсэн болон нялх хүүхэдтэй эхчүүдийн ажлын цаг хорогдуулах, амралт чөлөө олгох, хөнгөлөлт тэтгэмж өгөх, олгох зэрэг арга хэмжээг БНМАУ-ын АИХ, МАХН-ын Төв хорооны тогтоол шийдвэрээр баталгаажуулан, хууль эрхийн тогтолцоо бий болгосон билээ. Ардын хувьсгалын жилүүдэд өсөж өндийн, мэдлэг боловсрол эзэмших, хийж бүтээх агуу тэмүүлэлтэй эгэл жирийн боловч, “Ховор” хүмүүс, эмэгтэйчүүдийн хэв шинжит олон дүр бүтээсэн өгүүллэг, тууж, шүлэг, жүжиг, кино олныг бичсэн билээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!