
Сар шинийн баярын өдрүүдэд амарсан зарим зах, худалдааны төвүүд энэ сарын 21-нээс хэвийн ажиллаж эхэлсэн. Тодруулбал, 100 айл барилгын материалын дэлгүүр, Алтжин бөмбөгөр худалдааны төв, Максмолл худалдааны төв, 1000 нэр худалдааны төв, Билэг их дэлгүүр энэ сарын 21-нээс ажиллаж эхэлсэн байна.
Хархорин худалдааны төв хоёрдугаар сарын 24-нөөс, Наран туул, Дүнжингарав худалдааны төв хоёрдугаар сарын 25-наас, Шонхор зах өнөөдрөөс тус, тус ажиллах аж.
Да хүрээ авто худалдааны төвийн тухайд энэ сарын 26-наас ажиллаж эхлэх хуваарьтай байна.


