ГССҮТ: Олон хоногийн амралт, баяр ёслолын үеэр хүлээн авахаар үйлчлүүлэгчийн тоо 50 хувиар нэмэгддэг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярын өдрүүд маргааш эхэлнэ. Баярын эл өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авахаар үйлчлүүлэгчийн тоо 50 хувиар нэмэгддэг талаар ГССҮТ-ийн Гар сарвууны мэс заслын тасгийн их эмч Т.Баян-Өлзий мэдээлэв.

Тэрбээр "Орон нутгийн замын ачаалал нэмэгддэгтэй холбоотойгоор зам тээврийн ослын тоо эрс нэмэгддэг тул суудлын бүсийг зүүж хэвших, хурдаа тохируулах, согтууруулах ундаа хэрэглэсэн, ядарсан, олон хоног нойргүй хоносон үедээ жолоо барихгүй байхыг онцгойлон анхааруулж байна" гэлээ.

Сар шинийн барилдааны гурвын даваа 13 цагаас үргэлжилнэ
Сар шинийн барилдааны гурвын даваа 13 цагаас үргэлжилнэ
 
Б.Эрдэнэсүх өчигдөр суллагджээ
Б.Эрдэнэсүх өчигдөр суллагджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!