Манай улсад коронавирусийн нийт 1137 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 711 хүн эдгэрсэн бол 416 хүн эмчлэгдэж байна. Мөн коронавирусийн дагалдах оноштой нэг иргэн нас барсан байгаа билээ.
Өнөөдрөөс эхлээд нийт гурван долоо хоногийн турш халдварын эрсдэл хамгийн өндөр байх үе гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. Тэрбээр “Монгол улсад 11 дүгээр сарын 10 нд короновирусийн халдвар дотооддоо бүртгэгдсэн. Үүнээс хойш 7 дахь долоо хоногтоо орлоо. Бид нарын тооцоололоор 7, 8, 9 дэх долоо хоногтоо халдварын эрсдэл өндөр байна. Хариу арга хэмжээнүүдээ сайн авах шаардлагатай үе. Тиймээс тал талаасаа хүчээ нэгтгэж, цар тахлыг хохирол багатай давцгаая” гэсэн юм.