НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулна. Тус хурлыг зохион байгуулах түр байгууламжийг барих болон зочлох үйлчилгээний чиглэлээрх зарим ажлыг нийслэлээс хариуцан зохион байгуулж буй. Энэ хүрээнд уг хурлын хөх бүс дэх түр угсрах барилга байгууламж барих олон улсын сонгон шалгаруулалт зарласан. Ийнхүү ерөнхий гүйцэтгэгчээр Франц улсад төвтэй GL Events компани шалгарлаа. Тус компани нь 2011-2024 онуудад нийт 11 COP арга хэмжээнд үндсэн болон туслах гүйцэтгэгчээр ажиллаж байсан туршлагатай юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!