Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ болж байна. Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Оюутолгойн хэлэлцээр амжилттай үргэлжилж байгаа талаар дурдлаа. Тэрбээр "Оюутолгойн хэлэлцээр тасралтгүй үргэлжилж байгаа. Ажлын хэсэг:
-Оюутолгойн зээлийн хүүгийн цаг хугацааны түгжээг авч хаясан
-Рио Тинтогийн талаас хүүг бууруулна гэх "амлалт" авсан
-Менежментийн төлбөрийг бодит зардал дээр үр дүнд суурилж олгох шийдэл дээр гарын үсэг зуруулсан" гэв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!