
“Милан–Кортин”- 2026 Өвлийн Олимпын наадмын нээлтийн ёслол Улаанбаатарын цагаар өнөө шөнө буюу энэ сарын 6-7-нд шилжих шөнө 03.00 цагт болох бөгөөд 3 цаг гаруй хугацаанд үргэлжилнэ.
Нээлтийн ёслолд дэлхийн хэмжээний уран бүтээлчид, жүжигчдийн оролцоотой, урьд өмнө байгаагүй өргөн хүрээтэй, хүртээмжтэй баяр болохоор төлөвлөгдөж байгаа аж
Нээлтийн ёслолд дараах олон улсын нэр хүндтэй уран бүтээлчид оролцоно. Үүнд:
- Mariah Carey – 5 удаагийн “Grammy”-ийн шагналт дуучин
- Laura Pausini – “Golden Globe”-ийн шагналт уран бүтээлч
- Andrea Bocelli – дэлхийд алдартай тенор дуучин
- Pierfrancesco Favino– жүжигчин, продюсер
- Sabrina Impacciatore – The White Lotus цувралын жүжигчин
Нээлтийн ёслолыг Balich Wonder Studio продакшн Милан хотын Сан-Сиро (Жузеппе Меацца) Олимпын цэнгэлдэхэд найруулан толилууллах юм. Цэнгэлдэх хүрээлэн доторх сүр жавхлант шоугоос гадна хот даяар болон Олимпын бүс нутгуудад бусад арга хэмжээнүүд зэрэгцэн зохион байгуулагдана.
Милан хотоос гадна Предаццо, Ливиньо, Кортина д’Ампеццо хотуудад ёслолын арга хэмжээ, тамирчдын жагсаал болно. Ингэснээр тамирчдыг тэмцээний талбайтай нь ойртуулж, үзэгчид, оршин суугчдыг өргөнөөр оролцуулах юм.
Мөн олимпын наадмын түүхэнд анх удаа хоёр Олимпын галыг асаахаар болжээ.
- Милан хотод – Arco della Pace
- Кортина д’Ампеццо хотод – Piazza Dibona
Олимпын гал дүрэлзэх тогоонуудыг Fincantieri компанийн дэмжлэгтэйгээр, Марко Балич, Лида Кастелли, Паоло Фантин нарын хамтарсан төслөөр бүтээсэн бөгөөд:
- Леонардо да Винчигийн “зангилаа” хээ
- Нарны бэлгэдэл
- Ирээдүйд чиглэсэн тогтвортой дизайн зэргийг шингээжээ.
Олимпын гал 2-р сарын 22-нд унтарч, 3-р сарын 6-нд Паралимпийн галыг дахин асаан 3-р сарын 15 хүртэл асаалттай байх юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!