Түргэн тусламжийн машиныг нэмэгдүүлж 103 дугаарт ирсэн дуудлагад очих хугацааг үе шаттай багасгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 42 секунд

НИТХ-ын дарга А.Баяр өнгөрсан 1-р сарын 26-нд Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж, 103 түргэн тусламжийн нөхцөл байдалтай танилцсан билээ. Тэгвэл 2-р сарын 03-нд НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар, Нийслэлийн түргэн тусламжийн дарга С.Ариунболд нартай уулзаж өгсөн үүрэг чиглэлийн хэрэгжилтийн явцтай танилцлаа.

Тодруулбал, өмнөх уулзалтаар 103 түргэн тусламжийн дуудлагад гарах түргэний машины тоог нэмэгдүүлэхээ илэрхийлж, дуудлага өгсөн иргэдэд очих хугацааг багасгах үүргийг удирдлагуудад нь өгсөн юм. Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс нийт 40 машинтай 40 баг 103-ын дуудлагад гардаг байсан бөгөөд өдөрт 1300-1500 ирсний 61 хувьд нь 20 минутын дотор очдог бол бусад дуудлагад түүнээс дээш хугацааг зарцуулдаг байна. Энэ нь түргэний машины хүртээмж, хүний нөөцийн асуудал гэсэн тайлбарыг тухайн үед төвийн удирдлагууд хэлж байв. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт 50 түргэний машин, 50 баг 103-ын дуудлагад гарч байгаа бөгөөд иргэдийн дуудлагын 67 хувьд 20 минутын дотор очиж байгаа аж. Харин 21-40 минутад очдог дуудлагын хувь 22 байсан бол 23 хувь болжээ. Үлдсэн 17 хувь нь иргэдийн дуудлагад 41 минутаас дээш хугацаа зарцуулж байна. Мөн нийт дуудлагын 60 хувь нь яаралтай гэсэн дуудлага эзэлдэг бөгөөд тус дуудлагын 68 хувьд 20 минутын дотор очдог байв. Тэгвэл өнөөдөр энэ үзүүлэлт 75 хувь болж сайжирчээ.

Ингэснээр иргэдийн дуудлага өгсний араас “Ирж байна уу” гэж дахин лавлах дуудлага өдөрт 461 бүртгэгддэг байсан бол мөн 135 болж буурчээ.

НИТХ-ын дарга А.Баяр “Бид шийдлээ зөв тодорхойлоод ахиц гаргаж түргэний дуудлагыг иргэдэд очих хугацааг багасгаж болж байна. Тэгвэл 103 дугаарт ирж буй дуудлага бүрт 20 минутын дотор буюу хугацаа алдахгүй очдог болъё. Ингэхийн тулд 4-р сарын 1-нд, 5-р сарын 1-нд гэсэн шатлалтайгаар ажиллаж, 6-р сарын 1-н гэхэд бид хүссэн үр дүндээ хүрэхийн төлөө ажиллая” хэмээн дахин үүрэг өглөө.

Г.Занданшатар: Төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордуудын үр өгөөжийг төр авч, ард түмэнд хүртээх нь зүй ёсны асуудал
Г.Занданшатар: Төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордуудын үр өгөөжийг төр авч, ард түмэнд хүртээх нь зүй ёсны асуудал
 
Б.Эрдэнэсүхийг хүн алахыг завдах, хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах зэрэг хэргээр нэмж шалгаж байна
Б.Эрдэнэсүхийг хүн алахыг завдах, хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах зэрэг хэргээр нэмж шалгаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!