Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цахим хуудаснаа мэдэгдлээ гаргалаа. Тодруулбал, өмнөх буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед байгуулсан 468 мянган фунт стерлингийн дүн бүхий төрийн зарим албан тушаалтнуудын талаар сөрөг мэдээллийг бүрэн устгуулж, цаашид адил утга агуулга бүхий мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх “Нууц эвлэрлийн гэрээ”-г хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлжээ.
Тодруулбал, албан бичигт дурдсанаар, 2024 оны 11-р сарын 12-ны өдөр тухайн үеийн ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Солонгоо болон ИБУИНХУ-ын иргэн Маурис Даффи, Ричард Боули нарын хооронд байгуулсан "Нууц эвлэрлийн гэрээ" байгуулсан аж.
Уг гэрээгээр нийгмийн сүлжээ ашиглан тогтмол түгээж байсан Монгол Улсын зарим төрийн албан тушаалтнуудад хамаарах сөрөг мэдээллийг бүрэн устгуулж, цаашид адил утга бүхий мэдээллийг олон нийтэд түгээхгүй, хэвлэн нийтлэхгүй байхыг баталгаажуулж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх явцад олж авсан мэдээллийн нууцлалыг хадгалах үүргийг талууд хугацаагүй хүлээж, Монголын талаас 468.008.22 фунт стерлингийг дээрх гадаадын иргэнд төлөхөөр тохиролцжээ.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!