Д.Саяннямбуу: Би Хүслэн гэх эмэгтэйг танихгүй

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 21 секунд

"Хүүхдийн 100"-д байрлах цэнгээний газрын гадна "Говь" ХК-ийн захирал Б.Амарсайхан, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл нарын хүмүүс маргаан үүсгэж Д.Саяннямбуу гэх иргэний биед халдаж хүнд гэмтээсэн хэрэг гарсан билээ.

Дээрх хэргийн гэм буруугийн шүүх хурал яг одоо болж буй. Энэ үеэр зодуулсан гэх Д.Саяннямбуу хэлэхдээ "Хэр их ууснаа сайн санахгүй байна. Жижиг хундгаар 2-3 уусан. Тэр өдрийн ой санамжийг санахад хэцүү. Маш эмх замбараагүй. Би Х.Хүслэн гэх эмэгтэйг танихгүй. Ц.Санжаачойпэлийг ч танихгүй. н.Өлзийсайханыг таньдаг болохоор "Хоол идэх үү" гээд яриад зогсож байхад маргаад байсан. Ямар ч байсан цохиулаад унасан. Чимээ гараад байгаа ч хав харанхуй юу болоод байгаа нь мэдэгдээгүй. Юм санахгүй байна.

Нүд чихэгдээд орчихсон, нүүрний яснууд хугарсан, нүдний аяга хугарч унасан. Тархинд саажилт үүссэн. Би нэг удаа 6 цаг хагалгаанд орсон. Эдгэрэл явагдаж байгаад дараагийн хагалгаандаа орно. Эдгэрнэ гэж найдаж байгаа" гэв.

“Говь“-ийн Б.Амарсайхан, Ц.Санжаачойпэл нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал үргэлжилж байна
“Говь“-ийн Б.Амарсайхан, Ц.Санжаачойпэл нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал үргэлжилж байна
 
“Салхинд найддаг Эрчим хүчний сайдаас 100 хоногт үр дүн хүлээх боломжгүй“
“Салхинд найддаг Эрчим хүчний сайдаас 100 хоногт үр дүн хүлээх боломжгүй“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!