Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үл хөдлөхийн 2 хувийн татварын асуудлыг судлах ажлын хэсгийг Ж.Бат-Эрдэнэ ахална

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 43 секунд

УИХ-ын даргын захирамжаар нийгэмд тулгамдаж буй асуудлуудын нэг болох үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварын асуудлыг судалж, холбогдох хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдлаа.

Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ ахлан, Э.Болормаа, Х.Жангабыл, Г.Лувсанжамц, С.Лүндэг зэрэг УИХ-ын гишүүд бүрэлдэхүүнд нь орж ажиллана.

Тус ажлын хэсэг холбогдох судалгаа, дүн шинжилгээг хийхээс гадна иргэд, мэргэжлийн байгууллагуудаас санал хүсэлтийг авч төсөлд тусган, хууль эрх зүйн оновчтой шийдэл боловсруулах чиглэлээр шат дараатай ажиллахаар төлөвлөжээ.

АН: Татвараа төлсөн гишүүд 3 дүгээр сарын 11-нээс эхлэх дотоод сонгуульд саналын эрхтэй болно
АН: Татвараа төлсөн гишүүд 3 дүгээр сарын 11-нээс эхлэх дотоод сонгуульд саналын эрхтэй болно
 
Л.Мөнхбаясгалан: Нэр хүндтэй Н.Алтанхуягийн нэр дэвших боломжийг хааж, нэр нүүргүй С.Баярцогтыг дэвшүүлж АН-аар “дахин тоглох төлөвлөгөө“ батлагдсан бололтой