Ц.Чулуунзагдыг суллаж хилийн хориг тавьсан бол Ц.Ламжавыг үргэлжлүүлэн хорьж байна

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 54 секунд

Өнгөрсөн 2025 оны есдүгээр сард АТГ-аас МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Чулуунзагдын гэр болон албан өрөөнд нь нэгжлэг хийж, улмаар цагдан хорьж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байдаг.

Тэгвэл прокуророос гаргасан хүсэлтийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх энэ сарын 22-ны өдөр авч хэлэлцээд, Ц.Чулуунзагдад авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх буюу суллаж, хилээр гарах эрхийг нь хязгаарласан байна.

Харин "Админерал"-ын гэх тодотголтой Ц.Ламжавыг үргэлжлүүлэн хорих саналыг энэ сарын 8-ны өдөр мөн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хэлэлцээд, 30 хоногийн хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ.

“Тавантолгой төмөр зам“ ХХК-ийн 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа
“Тавантолгой төмөр зам“ ХХК-ийн 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа
 
“Говь“-ийн Б.Амарсайхан, Ц.Санжаачойпэл нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал үргэлжилж байна
“Говь“-ийн Б.Амарсайхан, Ц.Санжаачойпэл нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал үргэлжилж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!