
Европын зургаан оронд нээлтээ хийсэн "Сүүлчийн нүүдэлчид" номын нээлт өнөөдөр болно. Тодруулбал, МСНЭ-ийн “Ган үзэг” шагналт “Оюунлаг эргэлт медиа групп”-ийн дэргэдэх Ergelt.mn мэдээллийн сайтын сэтгүүлчид “Сүүлчийн нүүдэлчид” номоо монгол, англи хэлээр хэвлүүлэн Европын зургаан улсад буюу Унгар, Австри, Чех, Швейцар, Итали, Францад өнгөрсөн арваннэгдүгээр сард нээлтээ хийсэн билээ. Тэгвэл “Сүүлчийн нүүдэлчид” номын Монгол Улс дахь нээлт 2026 оны нэгдүгээр сарын 29-ний 13:00 цагт Чингис хаан Үндэсний музейн долдугаар давхрын хүндэтгэлийн танхимд болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!