
Цагдаагийн байгууллагаас явуулсан шалгалтаар улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байж болзошгүй мансууруулах бодисын агууламжтай их хэмжээний эмийг зөвшөөрөлгүйгээр хадгалсан 9 холбогдогчтой 9 гэмт хэргийг илрүүлж, холбогдох этгээдүүдэд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Эд мөрийн баримтаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцын II жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай 9,674 ширхэг эмийг хураан авчээ.
Илрүүлэн шалгаж буй хэргээс үзэхэд, иргэд сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай зөвшөөрөлгүй эм, тариаг мансуурах зорилгоор урвуулан хэрэглэж, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл өндөр байгаа нь харагдаж байна. Иймд иргэд та бүхэн эм, тариаг зөвшөөрөлтэй эх сурвалжаас авч, эмчийн заавар, жорын дагуу зөв хэрэглэхийг анхаарна уу.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!