Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Месси дээд амжилт эвджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 58 секунд

“Вальядолид” багтай тоглох үеэрээ Каталонийн “Барселона” багийн довтлогч Лионель Месси 644 дөх гоолоо хийжээ.

Ийнхүү Л.Месси багийнхаа төлөөх тоглолтод гоол оруулсан тоогоороо хөлбөмбөгийн түүхэнд дээд амжилт тогтоолоо. Түүнээс өмнө “Сантос” багт тоглох хугацаандаа нийт 643 удаа гоол оруулсан Пеле дээд амжилтын эзэн байжээ.

“Барселона” “Вальядолид” багийг 3:0 онооны харьцаагаар хожжээ. Энэ тоглолт Испанийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд болсон юм. Тоглолтод Л.Мессигээс гадна Лангле, Брэйтуэйт нар гоол оруулсан байна.

Өдгөө 33 настай “Барселона”-гийн довтлогч Л.Месси нь оны шилдэг хөлбөмбөгчний шагнал болох “Алтан бөмбөг”-ийн эзнээр 6 удаа тодорч байсан нэгэн юм. Тэрбээр Аваргуудын лигийн дөрвөн удаагийн ялагч, дэлхийн аваргын мөнгөн медальтан юм

Б.Ууганбаяр: Байдал хүндэрвэл нууц журмаар ажиллана
Б.Ууганбаяр: Байдал хүндэрвэл нууц журмаар ажиллана
 
Шөнөдөө -3 градус хүйтэн хононо
Шөнөдөө -3 градус хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.