Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганзориг: ЭМЯ-ны албан хаагчид махны лангуу түрээслэгчид биш

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

Цар тахалтай нүүр тулсан энэ цаг үед Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Ковид-19-тэй тэмцэх ёстой байтал албан тушаалтай тэмцэж яамандаа халаа, сэлгээ хийгээд эхэлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлого төлөвлөлт хариуцсан шинжээч Д.Ганзориг ажлаасаа чөлөөлөгдсөн талаараа өөрийн сошиал хуудсан мэдэгджээ.

Тэрбээр "Өнөөдрөөс эхлээд миний бие ЭМЯ дахь албан тушаалаасаа чөлөөлөгдсөн болно. Сүүлийн хагас жил шахуу хугацаанд дуугүй байсан тул бичих, ярих сонирхол асар их байна. Ковид оношлуур, ЭМЯ-ны халаа сэлгээ, бодлого зэрэг асуудлаар харилцан санал солилцох боломж нээлттэй болсоныг мэдэгдье. 

ЭМЯ бол Хүчит шонхор зах биш. Тэнд ажилладаг төрийн жинхэнэ албан хаагчид бол махны лангуу түрээслэгчид биш. Төрийн албан хаагчийг хуульд нийцэхгүй аргаар халж, сольж болохгүй" хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байна. 

Мөн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал тушаал гаргаж, 30 гаруй хүнийг ажлаас нь түр чөлөөлжээ. Ажлаасаа чөлөөлөгдсөн албан хаагчид ирэх онд шинээр зохион байгуулсан бүтэц, орон тоонд хуваарилагдан ажиллана. Тодорхой хэлбэл, ЭМЯ-ны харьяа агентлаг газруудад хуваарилагдан ажиллах бололтой. Харин ЭМЯ-нд бүрэлдэхүүнд гаднаас хүмүүс авахаар яригдаж байгаа гэнэ. Олон нийтийн зүгээс цар тахал дэгдэж, голомтлон халдварлаж байгаа эл үед салбарын гол хүмүүсээ ажлаас нь сольж өөрчлөх ньтохиромжгүй хэмээн байр сууриа илэрхийлсээр байна. 

Б.Пүрэвдорж: Алтанбулаг боомт дээр гацсан 40 гаруй машин барааг оруулаач ээ
Б.Пүрэвдорж: Алтанбулаг боомт дээр гацсан 40 гаруй машин барааг оруулаач ээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.