УИХ-ын чуулган үргэлжилж байна. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх талаар хэлэлцэж байгаа билээ.
Энэ үеэр эрчим хүчний хэрэглээ, хангамжийн талаар хэлэлцэх үеэр Ж.Мөнхбат гишүүн “Ерөнхий сайдын өрөөнд саяхан орсон чинь эрчим хүчээ хэмнээд халаалтаа салгачихсан байгаа гээд хүйтэн өрөөнд сууж байсан. Хүмүүс дор бүрдээ ийм сэтгэл гаргах хэрэгтэй байна аа” хэмээн ярилаа.