Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амбасэлмаа: БЗД-ийн нэгдсэн эмнэлэгээс гарсан голомтот халдварыг цэгцэнд нь оруулсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт Ковид-19 ийн голомт үүсч, үүнээс үүдэлтэйгээр хатуу хөл хориог дахин эхлүүлсэн билээ.

Энэхүү голомтот халдвараас нэг өдөртөө л гэхэд 56 тохиолдол бүртгэгдэж, монголчуудыг айдаст автуулаад байлаа. Тэгвэл энэхүү голомтыг хумиж байгаа баяртай мэдээг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө.

Тэрбээр “БЗД-ийн нэгдсэн эмнэлэгээс халдвар илрээд 10 хонож байна. Энэ хугацаанд батлагдсан тохилдолуудын ойрын хавьтлуудад давтан шинжилгээгээ хийгээд дууслаа. Илэрсэн халдваруудыг тухай бүрд нь зарлаад явж байна. Одоо гурав дахь давтан шинжилгээгээ хийнэ. Дөрвөн удаа давтан шинжилгээ хийдэг байгаа. Ялангуяа тухайн эмнэлэгт үйлчлүүлсэн өнгөрсөн сарын 25-наас хойш эмнэлэгээр үйлчлүүлсэн хүмүүсийг илрүүлж, түүврийн аргаар 400 гаруй шинжилгээ хийсэн. Үүнээс халдвар илрээгүй учраас энэ бол богино хугацаанд гарсан огцом дэгдэлт” хэмээн хэллээ.

Netflix Жонни Деппийн тоглосон бүх киног сангаасаа хаслаа
Netflix Жонни Деппийн тоглосон бүх киног сангаасаа хаслаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.